Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЛЭЭ
2019 оны 03 сарын 23 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд оролцов.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд хандан үүрэгт ажилдаа орж буй хошууч генерал А.Ганбатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчинд алба хаасан туршлага, мэдлэг, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилсон талаар танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "...А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб, оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй. 1983 онд Монголын Ардын армийн 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Зэвсэгт хүчинд 31 жил ажилласан" зэрэг намтар, туршлагийг нь танилцуулж, ажлын амжилт хүслээ.

Үйл явдалын хуанли
APRIL 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 4685806
Өнөөдөр зочилсон 887
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.