Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Дэд хурандаа Хонда Киётака: МОНГОЛ ОРОНД БИ ХАЙРТАЙ
2019 оны 07 сарын 01 | enkhtuvshin
   

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Хонда Киётакагийн манай улсад ажиллах үүрэгт хугацаа дуусаж, эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Т.Дуламдорж "Монгол, Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан ноён Хонда танд гүн талархал илэрхийлье. Та Япон Улсаас Монгол Улсад суусан анхны батлан хамгаалахын атташе. Таны хичээл зүтгэлийн үр дүнд хоёр цэргийн харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд, олон чиглэлээр өргөжиж хөгжсөн. Бид өнөөдөр бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийж, цэргийн боловсон хүчин сургах, "Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчнээс бие бүрэлдэхүүн илгээн оролцуулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд таны оруулсан хувь нэмэр асар их юм" гээд Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагаа" медалиар шагнасныг нь гардуулан өгсөн юм. 

Image may contain: 2 people, people smiling, people standing, suit and indoor

Дэд хурандаа Хонда Киётака "Монгол надад гүн сэтгэгдэл үлдээлээ. Их сайхан орон юм. Энэ сайхан орныг хэзээ мартахгүй. Намайг халуун дотноор хүлээн авч хамтран ажилласан Монгол Улсын БХЯ, ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын удирдлагуудад баярлалаа. Хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд олон дэвшил гарсан гэдэгт итгэж байна" гэсэн юм. Мөн энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын шинэ атташе болох дэд хурандаа Кэйичи Хигашияаг БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх хүлээн авч уулзаж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4996922
Өнөөдөр зочилсон 2652
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.