Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ДЭД ХУРАНДАА МАЙКЛ ДОРШНЕРИЙГ \"ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА\" МЕДАЛИАР ШАГНАЛАА
2019 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнерийн манай улсад ажиллах үүрэгт хугацаа дуусаж, эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзлаа.

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, костюм

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Монгол, АНУ хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд эрхэм дэд хуранпаа Майкл Доршнер та ихээхэн хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэл гаргаж ажилласан. Бидний хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжиж хөгжсөн байна. Хамгийн наад захын жишээ гэхэд ердөө 10 гаруйхан хоногийн өмнө АНУ-аас манай улсын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжаар инженерийн техникүүд нийлүүллээ. Олон сайхан жишээг дурдаж болно.

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

Хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлсээр ирсэн цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажилласан танд маш их баярлалаа" гээд Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагаа" медалиар шагнасныг нь гардуулан өгсөн юм. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Клечески, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав нарын албаны хүмүүс байлцлаа.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4997042
Өнөөдөр зочилсон 2772
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.