Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ СӨҮЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2019 оны 09 сарын 14 | enkhtuvshin
   

БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны 9 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт"-д Монгол Улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж оролцлоо.

Солонгосын хойг, Зүүн Хойд Ази, Ази Номхон далайн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл, улс орнуудын баримталж буй аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцдэг "Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт"-ыг БНСУ-ын Батлан хамгаалах яам 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орнуудын дэд сайдын түвшинд зохион байгуулдаг юм.

8 дахь удаагийн уулзалтад нийт 52 орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлах бүрэлдэхүүн, аюулгүй байдал, батлан хамгаалахын эрдэмтэн судлаачид, НҮБ, Европын Холбооны төлөөлөгчид оролцож Солонгосын Хойгийн энхийг үйл явц, Зүүн Хойд Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнодын аюулгүй байдлын талаар хэлэлцлээ. Уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён, Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражна Сингх нар хүндэт зочноор оролцлоо.

Уулзалт нь "Энхийг хамтдаа бүтээх: Бэрхшээлүүд болон алсын хараа" гэсэн үндсэн сэдвээр явагдсан ба "Солонгосын Хойгын энхийн үйл явц ба олон улсын хамтын ажиллагаа", "Зүүн Хойд Азийн энх тайван:Бэрхшээл ба зорилго", "Олон улсын энхийг сахиулах ажиллагаа ба хүмүүнлэгийн тусламж", "Үндэсний стартеги ба кибер орчин дахь хямрал" зэрэг үндсэн дөрвөн хэлэлцүүлэг явагдсан.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т. Дуламдорж, БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Парк Же Минтэй уулзаж хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцлоо.

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 2 people, people smiling, people standing, suit and indoor

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282435
Өнөөдөр зочилсон 3167
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.