Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилж байна
2019 оны 10 сарын 21 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ухань хотод болж буй Цэргийн спортын 7 дугаар их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ажиллагаанд оролцсон гадаадын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарыг хүлээн авч уулзсан.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд мөн Бээжин хотод зохион байгуулагдаж буй Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форумд оролцож зарим орны сайд нартай уулзалт хийнэ. Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал үргэлжилж байна хэмээн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5377292
Өнөөдөр зочилсон 1322
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.