Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өглөө
2019 оны 10 сарын 30 | enkhtuvshin
   

УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 27-нд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого баримт бичиг, Батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг өнөөдөр /2019.10.29/ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө. Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа.

Аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхлэх юм. Орон нутагт орон нутгийн томилгоот нэгжүүдийг байгуулж удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бий болох юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт ажиллах үеэр Хуурай замын цэргийн командлалын ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажилтай танилцаж тулгамдсан зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, гүйцэтгэл нь 70 хувьтай яваа барилгын дулааныг хамгийн ойрын худгаас богино хугацаанд авах боломжийг шийдвэрлэж өглөө.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын захиалгаар "БУТОЗМ" ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Ирэх оны зургадугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдлаар шалтгаалан хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулах болоод байгаа юм.

 

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5377326
Өнөөдөр зочилсон 1356
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.