Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР
2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн хурлыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж удирдаж явууллаа. Уг хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн гишүүд болон тус яамны харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар зөвлөлүүдийн дарга, гишүүд оролцсон юм.

Энэхүү хурлаар Зэвсэгт хүчний Жанжин штабын "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн 2019 оны тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ҮБХИС-иас хэрэгжүүлсэн ажлын тайланг ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, Батлан хамгаалах яамны харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлүүдийн 2019 оны үйл ажиллагааны тайланг БХЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Л.Баатар нар хэлэлцүүлсэн.

БХЯ-ны харьяа байгууллагуудын салбар зөвлөлөөс өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, тухайн байгууллагад гарсан хэрэг, зөрчил, авсан арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг сонссоны дараа Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн дарга Т.Дуламдорж хуралд оролцогчдод үүрэг, чиглэл өгсөн юм. Тэрээр Төрийн албаны тухай болон Батлан хамгаалахын багц хуулиуд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль, журам, заавар, тогтоол, тушаалууд, Цэргийн нийтлэг дүрмүүдийг сайтар судалж, түүний хэрэгжилтийг бүрэн хангах, гэмт хэрэг, сахилгын зөрчлийг таслан зогсоох, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-үүдээс зохион байгуулах ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, цэргийн хэмжил зүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахих, ажилтан бүр албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүргээ үлгэр жишээчээр биелүүлэн бүтээлчээр ажиллахыг онцлон анхаарууллаа.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5807713
Өнөөдөр зочилсон 1320
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.