Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАР ӨМНИЙН ЦЭНХЭР ГОВЬД ЧУУЛАВ
2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Нийслэл болон Өмнөговь аймагт зохион байгууллаа. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цугларалтыг нээж Цэргийн штабын дарга нарт үүрэг даалгавар өгч, 2019 онд ажил үйлсээрээ манлайлсан Нийслэл болон Баян-Өлгий, Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт өргөмжлөл гардууллаа. Онолын болон дадлагын гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн цугларалт "Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь" сэдвийн дор явагдлаа. Онолын хэсгээр цугларалтад оролцсон бүрэлдэхүүнд Дайчилгааны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон тус хуультай холбогдсон бусад заалт, дүрэм, журмуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгсөн. Мөн Цэргийн штабуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудлууд болон өмнөх оны ололт амжилт, цаашид үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэхэд юунд анхаарч ажиллах талаар харилцан ярилцсан юм.

Түүнчлэн 2019 онд нийслэлийн дүүргүүдээс үйл ажиллагаагаараа манлайлж, "Тэргүүний Цэргийн штаб"-аар шалгарсан Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагаатай цугларалтын бүрэлдэхүүн танилцлаа. Дадлагын хэсгээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт онц байдал үүссэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагууд хэрхэн зохион байгуулагдаж ажиллах талаар хээрийн нөхцөлд үзүүлэх сургуулийг хийсэн нь тус цугларалтын нэгэн онцлог байлаа.

Энэ тухай БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр хэлэхдээ "Энэ удаагийн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт явагдсанаараа онцлог байлаа. Цугларалтаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хүрээнд тухайн газар оронд дайчилгааг хэрхэн зохион байгуулах талаар үзүүлэх сургуулийг хийлээ. Энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулахад Өмнөговь аймгийн Засаг дарга, ЗДТГ, Цэргийн штаб, Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олон маш их хичээл зүтгэл гарган ажиллажээ. Сургуульд Даланзадгад сумын найман багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсонд тун баяртай байна" гэв.

Image may contain: living room, screen and indoor

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: 16 people, people sitting

Үйл явдалын хуанли
JULY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 6106251
Өнөөдөр зочилсон 2318
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.