Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЁОРН РОЗЕНБЕРГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2020 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг амжилттай хөгжиж байгаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, уулын явган цэргийн хамтын ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн дэлхий дахинд нүүрлэсэн шинэ төрлийн коронавирусын цар тахлын үед ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Батлан хамгаалах яамны зүгээс Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах ажилд ихээхэн хувь нэмэр болсныг онцлон Монгол Улсын Засгийн газар, БХЯ-ны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.

Элчин сайд Ёорн Розенберг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт сайдаар томилогдсонд баяр хүргээд, салбараа сайн мэддэг, мэргэжлийн сайд томилогдсон нь хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Уулзалтын төгсгөлд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын цар тахалтай тэмцэх, мөн Зэвсэгт хүчний эрүүл мэндийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр буцалтгүй тусламжаар олгож буй 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг Элчин сайд Ёорн Розенберг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулж өгөв.

 

Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436288
Өнөөдөр зочилсон 5873
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.