Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2014 оны 03 сарын 19 | enkhtuvshin
   

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн цэргийн эмнэлгийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Л.Зориг тэргүүтэй цэргийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч, уулзаж, зохих үүрэг даалгавар өглөө.

БХЯ-ны удирдлагын зүгээс тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, тасралтгүй байдлыг хангах, иргэдэд чанартай, шуурхай үйлчлэх талаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тодорхой зорилтот бүлэг, ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын ар гэр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчлэх нэгж байгуулан ажиллахыг даалгасан юм.

БХХСАХНЭ нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хууль сахиулах алба хаагчид болон тэдний ар гэр, ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эмнэлгийн нарийн мэргэжлийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн, Улаанбаатар хотын хэмжээнд хүйтэн зэвсгийн, улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн, түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд мэс заслын болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг өргөн хүрээнд, ачаалал өндөртэй ажилладаг байгууллага билээ. Энэхүү цэргийн эмнэлгийг орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, чанартай эмчилгээ үйлчилгээ бүхий монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгохын төлөө шаргуу ажиллах шаардлагатайг удирдлагууд онцоллоо.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002695
Өнөөдөр зочилсон 1177
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.