НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

201

2022-2023 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цэргийн их, дээд сургуульд суралцах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

    • Цэргийн анги байгууллагад офицерын албан тушаалд ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
    • Ерөнхий эрдмийн 3 шалгалтад (480)-аас дээш оноотой шалгагдсан байх;
    • Сурлагын голч дүн “А” (3.3)-аас дээш байх;
    • 18-23 настай;
    • Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
    • Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;

(Жич: БНХАУ-ын цэргийн сургуульд анагаах ухааны мэргэжлээр эмэгтэй элсэгчийн өргөдлийг хүлээн авна. Бусад мэргэжлээр эмэгтэй элсэгчийн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.)

Бүрдүүлэх материал:

    • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
    • Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг);
    • Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламж;
    • Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
    • Цагдаагийн тодорхойлолт (иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай).

Бүртгэлийн хугацаа:

    • 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал.

Холбогдох албан тушаалтан:

    • Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн хошууч А.Ганжаргал утас 3173, 99072544.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ