Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Д.Магсаржав: АХМАДУУД ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР НОМЫН САН БАЙГУУЛСАН
2019 оны 02 сарын 02 | enkhtuvshin
   

БХЯ-ны Ахмадын хорооны 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус хорооны удирдах зөвлөлийн дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Магсаржавтай ярилцлаа.

Танай хороо 2018 онд ямар зорилт тавин ажилласан бэ?

-2016 оны сүүлчээр Ахмадын хорооны шинэ дүрэм батлагдаж, түүний дагуу бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид жил бүр хийсэн ажлаа гишүүддээ тайлагнаж, мэдээлдэг. Мөн Ахмадын хорооны хяналтын зөвлөлөөс бидний хийж байгаа ажилд байнгын үнэлэлт, дүгнэлт өгдөг. 

Уламжлалт ажлуудаас онцолбол…

-2018 онд ахмадуудынхаа дунд урлаг, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, гишүүд идэвхтэй оролцсоныг онцолъё. Мөн тэдний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэлээ. Тухайлбал, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй зарим ахмадын алдрыг тэмдэглэсэн. Түүнчлэн “Цэргийн худалдаа”, “Шувуун саарал” зэрэг үйлчилгээ, аж ахуйн газар ажиллаж байсан ахмадуудынхаа дунд дурсамж уулзалтыг зохион байгууллаа.  Энэ үеэр тэд залуу үеийнхээ дурсамжаас бие биедээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Мөн зарим бүтээлч ахмадуудаа хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах ажлуудыг ч хийлээ. Өнгөрсөн онд 10 ахмад төрийн дээд одон, медаль хүртлээ.

Ахмадуудын хувьд хүний хөгжил рүү чиглэсэн ямар ажлууд хийгдсэн бэ?

-Ахмадууд өөрсдийн хөрөнгөөр хороондоо номын сан байгуулж, чөлөөт цагаараа ном уншиж оюуныхаа цар хүрээг тэлэх боломж бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд ҮБХИС-тай хамтран цөөн тооны ахмадыг компьютерын сургалтад хамрууллаа. Мэдээллийн эрин зуун гэгдэх болсон өнөө цагт бид ч компьютерын хэрэглээний анхан шатны программ дээр ажилладаг, интернэтээс мэдээллээ хайгаад олчихдог байх хэрэгтэй.

2018 онд Ахмадын хорооны салбар зөвлөлүүдээс бусдыгаа манлайлсан хамт олны хувьд? 

-Ахмадын хороо дотроо долоон салбар зөвлөлтэй. Тэдний тухайн жилд хийсэн ажлыг үнэлж, дүгнэдэг, байр эзлүүлж тодорхой урамшуулал олгодог. 2018 онд хэвлэлийн “Шувуун саарал”-ын ахмадын зөвлөл тэргүүн байр эзэлж, “Цэргийн худалдаа”-ны ахмадын зөвлөл удаалж тус тус мөнгөн шагналаар шагнагдлаа. Зөвлөлүүдийн хийсэн ажлыг, үнэлж, дүгнэн урамшуулснаар ахмадуудын идэвх оролцоо, хорооны ажлын чанар, үр дүн сайжирч байгаа. 

2019 онд Батлан хамгаалах яамны Ахмадын хороо ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?

-2019 онд уламжлалт ажлууд хийгдэхээс гадна БХЯ-ны Ахмадын хороо байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг угтсан спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж, үзэсгэлэн, ном, товхимол гарган олон бүтээлч ажлыг өрнүүлэх төлөвлөгөөтэй байна.

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн байна. Та үе үеийн ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Батлан хамгаалах салбарт ажиллаж, алба хааж байсан нийт ахмадууддаа “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд та бүгдийн залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэх ариун үйлс ямагт өөдөө байгаасай хэмээн ерөөж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4996920
Өнөөдөр зочилсон 2650
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.