Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ БХЯ-НААС ТОДРОВ
2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Жил бүрийн 12 дугаар сарын эхээр болдог Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2019 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан юм.

Тус шалгаруулалтын "Улсын салбарын шилдэг нягтлан бодогч"-оор Батлан хамгаалах яамны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг тодорлоо.

Энэ нь Батлан хамгаалах салбараас анх удаа улсын салбарын шилдэг нягтлан бодогч тодорч байгаа тохиолдол юм. 1998 оноос салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдийг алдаршуулах энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 22 дахь жилтэйгээ золгож байгаа аж.

Энэ оны хувьд шилдэг санхүүчдийг шалгаруулахдаа тухайн онд гаргасан амжилтаас гадна Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан байдлыг нь харгалзсан ажээ.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002548
Өнөөдөр зочилсон 1030
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.