Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ТҮҮХИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ТОДРУУЛЖЭЭ
2014 оны 05 сарын 14 | enkhtuvshin
   

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, нэрт цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит “Цэргийн түүхийн шилдэг бүтээл”-ийг тодруулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр Батлан хамгаалах их сургуулийн “Их эе” танхимд боллоо.

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон цэргийн түүхч Дэндэвсүрэнгийн Гомбосүрэнгийн гэр бүлээс хоёр жил тутамд цэргийн түүхийн шилдэг бүтээл шалгаруулж, шагнадаг энэхүү уламжлалт шалгаруулалтын анхны шагналыг 2012 онд олгосон байна.

Энэ жилийн “Цэргийн шилдэг бүтээл”-ээр Монгол Улсын эрдэмтэн Насан-Очирын Эрдэнэ-Очир болон ОХУ-ын эрдэмтэн Юлий Сергеевич Худяков нарын хамтран туурвисан “Военное дело древних кочевников Монголии” бүтээл шалгарч, цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит хоёр дахь шагналын эзэн болов.

Эрдэмтэн Н.Эрдэнэ-Очир нь Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг, 2001 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан, археологич, зэвсэг судлаач залуу юм. Харин түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.С.Худяков нь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Новосибирскийн Улсын их сургуулийн Археологи, угсаатан судлалын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг, Оросын Байгалийн ШУА-ийн академич, археологич, зэвсэг судлаач эрдэмтэн юм. Энэхүү шагнал нь Батлан хамгаалах салбарт цэргийн түүхийн ухааны бүтээлд олгож буй анхны шагнал болно.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6208079
Өнөөдөр зочилсон 1040
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.